"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт холбогдсон 156 хүн, 3 хуулийн этгээдээс 88 этгээдийг шүүхээс гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар Прокуророос мэдээлсэн.
Тэгвэл "Нүүрсний" гэх тодотголтой хэргээр хорих ял шийтгэгдсэн УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нар хорих байгууллагад "Номын санч", талбайн туслахаар ажиллаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, шүүхээс 2.6 жилийн хорих ял шийтгэгдсэн УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нь "Насанд хүрээгүйчүүдийн хорих анги" буюу ШШЕГ-ын "Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага"-д номын санч хийж байгаа аж. Харин 3.9 жилийн хорих ял сонссон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нь Хорих 405 дугаар анги болох Тахир соёотод талбайн туслахаар ажиллаж, хорих ялаа эдэлж байгаа юм байна.