АН-ын "Янзага" фракцын гишүүн Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нар Ш.Бямбасүрэнгийн сонгогдсон Дорнод аймагт ажиллаж байна

АН-ын "Янзага" фракцын гишүүн Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нар Ш.Бямбасүрэнгийн сонгогдсон Дорнод аймагт ажиллаж байна

АН-ын фракц, бүлэглэлээсээ салахын тулд тус намын даргаар С.Эрдэнийг 2017 онд тодруулахдаа нийт гишүүдийнхээ дунд санал асуулга явж тодруулсан нь тус нам нэг хүний эзэмшил, дарангуйлалд орсон гэдэг.

Иймд удтал үргэлжилсэн АН-ын даргын төлөөх С.Эрдэнэ, Х.Баттулга нарын зөрчилдөөнийг 2023 онд эцэслэж АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэснээс хойш тус намын фракцууд дахин идэвхжиж, шинээр улс төрийн фракцууд ч бий болсон гэдэг. 

Тухайлбал, АН-ын 1960-19070 онд төрсөн хуучин гишүүд нь Алтангадас, Шонхор, МҮДН зэрэг фракцуудад хуваагддаг бол, тус намын 1980 оны залуучууд нь нийлж Од, Олуулаа, Морьтон, Үндэсний жигүүр зэрэг фракцуудыг байгуулсан байдаг. Тэр ч битгий хэл АН-ын гишүүн Увс аймгийн гаралтай хүмүүс нийлж "Анчин" гэх фракцыг ч байгуулсан байдаг. 

Тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж, мөн тус намын жагсаалтаар парламентын гишүүн болсон 1980 оны сүүл болоод 1990 онд төрсөн парламентын гишүүн Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн, Ө.Шижир, Д.Цогтбаатар нар нийлэх болсон байна.

Иймд тэднийг "Янзага" фракцынхан гэж АН-ын гишүүд нэрлэх болжээ. Тэгвэл АН-ын "Янзага" фракцын гишүүд болох Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нар өнөөдөр /2024.09.28/ Ш.Бямбасүрэнгийн УИХ-д сонгогдсон Дорнод аймагт ажиллаж байгаа ажээ. Тэд өнөөдөр орой Дорнод аймгийн залуучуудтай уулзалт хийх ажээ.