Бороо орсонтой холбоотойгоор амралтын өдөр хийх байсан зам засварыг хойшлуулав

Бороо орсонтой холбоотойгоор амралтын өдөр хийх байсан зам засварыг хойшлуулав

Улаанбаатар хотын хэмжээнд энэ долоо хоногт нийт 11.4 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн ч цаг агаар муудсанаас амралтын хоёр өдөр зарим байршлын авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хойшлуулж буй ажээ.

Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Өнөөдөр буюу есдүгээр сарын 27-ны өдөр хааж, шинэчлэх байсан Хувьсгалчдын гудамж, Богд уулын арын авто зам болон Чингисийн өргөн чөлөө гудамжны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.  Асфальт бетон хучилтыг газар хуурай үед хийдэг учраас газар бүрэн хатсаны дараа ажлыг эхлүүлнэ. Харин “Нийслэл хүрээ” өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт буюу Тэмээтэй хөшөөнөөс зүүн тийш И-Март дэлгүүрийн уулзвар хүртэлх замын ажлыг есдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө дуусгахаар төлөвлөж байна" гэлээ.




Өнөөдөр хонь өдөр

5 цагийн өмнө