ОХУ-ын  Томбов хотын цэргийн бэлтгэлийн талбайд гал түймэр гарчээ

ОХУ-ын Томбов хотын цэргийн бэлтгэлийн талбайд гал түймэр гарчээ

Оросын холбооны улсын байлдааны цэргийг сургахад ашигладаг Тригуляй цэргийн сургуулилтын бүсэд гал гарч түймэр дэгдсэн байна.  

Тодруулбал  энэ талаар NEXTA сувагт "Тригуляй цэргийн сургуулилтын бүсэд  түймэр дэгдэж, газар аваад  байгаа бөгөөд аль хэдийн хуаранд ойртож, сууринг бүсэлсэн гэж нүдээр харсан гэрчүүд мэдэгдэв. Галын шалтгаан тодорхойгүй байна" хэмээн мэдэгдсэн аж.