ВИДЕО: Д.Эрдэнэбаатар нарын хууль бусаар худалдаалахыг завдсан Ромын үеийн шилэн ваар зэрэг хулгайд алдагдаж байсан түүх, соёлын өвийг дэлгэн олны хүртээл болголоо /ФОТО/

ВИДЕО: Д.Эрдэнэбаатар нарын хууль бусаар худалдаалахыг завдсан Ромын үеийн шилэн ваар зэрэг хулгайд алдагдаж байсан түүх, соёлын өвийг дэлгэн олны хүртээл болголоо /ФОТО/

Археологич Д.Эрдэнэбаатар, иргэн М.Адьяаням нар нь НТӨ VII-III зуун, Эртний Ромын үе буюу НТ IV зуунд хамаарах археологийн олдвор болох шилэн ваарыг бусдад худалдаалахаар завдсан хэргээр 5.4 сая төгрөгөөр торгох ял сонссон билээ.

Тэгвэл энэ мэт түүх, соёлын үнэт өвийг хууль бусаар олборлож, худалдаалахыг завдсан, худалдаалсан хэрэгт ял шийтгэгдсэн этгүүдүүдийн хууль бусаар олж авсан түүх, соёлын үнэт өвүүдээр өнөөдөр /2024.09.25/ тусгай үзэсгэлэн дэлгэлээ. 

ВИДЕО: 

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн алба түүх 90 жилийнхээ ойн хүрээнд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэгт нотлох баримтаар хураагдсан түүх соёлын үнэт өвүүдийг прокурорын зөвшөөрлөөр "Чингис хаан" музейд "Аврагдсан өв" нэртэй тусгай үзэсгэлэн болгож, олон нийтийн хүртээл болголоо.