ШУУРХАЙ: Г.Баярхүү мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Филиппины боксчны эсрэг хийж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч бүсийн эзэн боллоо

ШУУРХАЙ: Г.Баярхүү мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Филиппины боксчны эсрэг хийж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч бүсийн эзэн боллоо

Мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүүгийн ээлжит тулаан өнөөдөр /2024.09.28/ БНСУ-ын Сөүл хотод болж, тэрбээр 29 настай, Филиппины боксчин Марлон Паниамоганы эсрэг ээлжит тулаанаа хийж, Монгол Улсын тамчирин Г.Баярхүү өрсөлдөгчөө 5 дугаар раундад хүнд цохилтоор буулган авч, мэргэжлийн боксын аваргын бүсээ авлаа. 

Сонирхуулахад, манай тамирчин Г.Баярхүү БНСУ-ын Самсунг холбооны тамирчин болж, мэргэжилд хүч үзэж эхэлснээс хойш нэг ч ялагдалгүй яваа тамирчин юм. Харин түүний энэ удаагийн өрсөлдөгч Марлон Паниамоган нь мэргэжлийн боксын 15 тулаан хийснээс 12 ялж, 3 ялагдаж, 1 тэнцэж байсан 2014 оноос мэргэжлийн бокст хүч үзэж эхэлсэн хашир туршлагатай тамирчин байв.