"Эрдэнэт үйлдвэр"-ийн Т.Батмөнх нэгжлэгээр гэрээс нь илэрсэн их хэмжээний валютыг "Гадаадад эмчилгээ хийлгэхээр хурааж байсан валют" хэмээн мэдүүлжээ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Т.Батмөнх нэгжлэгээр гэрээс нь илэрсэн их хэмжээний валютыг "Гадаадад эмчилгээ хийлгэхээр хурааж байсан валют" хэмээн мэдүүлжээ

"Эрдэнэт үйлдвэр"-т бүртгэлтэй “Лексус-570” автомашиныг акталж, 16 саяар авсан хэрэгт холбогдож байсан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийн ажлын байр болон хувийн сууцанд Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн ам.доллар, эртний эдлэл зэргийг илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Өдгөө тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Т.Батмөнх нь гэртээ хадгалж байсан их хэмжээний валютаа "Гадаад улсад эмчилгээ хийлгэхээр хурааж байсан валют" хэмээн мэдүүлсэн байна.

Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тэрбээр өдгөө "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий инженерийн ажил үүргээ гүйцэтгэж байгаа аж. 

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийн гэрээс хулгайд алдагдсан Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн эдэлж хэрэглэж байсан хөөрөг илэрсэн бөгөөд уг хөөрөг зэргийг хуулийн байгууллагаас эд мөрийн баримтаар хураан аваад байгаа юм байна.  Бид уг хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар эргэн мэдээлэх болно.