Р.Булгамаа: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хоёр хүүхдийг хэн асрах талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй

Р.Булгамаа: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хоёр хүүхдийг хэн асрах талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй

"Зариг.мн" сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 4 жил 9 сар хорих анхан шатны шүүхийн шийдвэр гарч, таслан сэрглийлэх арга хэмжээ авсан. Иймд шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх хурлын талаар өнөөдөр /2024.09.23/ мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Р.Булгамаа, "Н.Өнөрцэцэгийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч нар гомдол гаргасан. Энэ гомдылг гаргахдаа хүний эрхийг дордуулсан, хууль хэрэглээний хувьд бодитой шийдээгүй, эрүүгийн хариуцлага нь түүний нийгэмд учруулж байгаа хор хөнөөлийг нарийвчлан тооцоогүй зэрэг хууль зүйн үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд анхнаасаа аль асуудлыг нээлттэй, аль асуудлыг нь хаалттай шийдэн явуулах вэ гэдгийг хуульд тодорхой заасан байдаг. Мөн Н.Өнөрцэцэг нь бага насны хоёр хүүхэдтэй. Гэтэл асрамжинд нь байдаг бага насны хүүхдүүдийн талаар анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй зэрэг асуудал Н.Өнөрцэцэгт тохиолдож байгаа" гэлээ.