"Д.Трамп, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нарын царайнаас харахад, тэдний уулзалт ширүүн болсныг илтгэж байна" BBC агентлаг мэдээлжээ

"Д.Трамп, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нарын царайнаас харахад, тэдний уулзалт ширүүн болсныг илтгэж байна" BBC агентлаг мэдээлжээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамптай уулзжээ. Учир нь Д.Трамп Украин улсад Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлд нь дэмжлэг үзүүлэх нь ухаалаг хэрэг биш гэж хэд хэдэн удаа үзэж байсан юм. 

Тэгвэл В.Зеленский, Д.Трамп нарын уулзалт Нью-Йорк хотод байдаг АНУ-ын экс ерөнхийлөгчийн эзэмшдэг "Трамп" цамхаг цогцолборт болсон байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Трамп Нью-Йоркт хотод В.Зеленскийтэй уулзсаныхаа дараа Украины удирдагч болоод В.Путин нар дайныг зогсоохыг хүсч байна гэж мэдэгджээ. Харин Д.Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялбал дайныг хурдан зогсооно гэж олон удаа амлаж байгаа ч "яг яаж үүнд хүрэх" гэж байгаагаа тодорхой хэлээгүй байна.

Тэрээр "Дайныг зогсоох хэрэгтэй. Ерөнхийлөгч В.Зеленский үүнийг зогсоохыг хүсч байна. Мөн Ерөнхийлөгч В.Путин үүнийг зогсоохыг хүсч байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс би шударга тохиролцоо хийхийг хүсч байна” гэж Д.Трамп уулзалтынхаа дараа Украины ерөнхийлөгчийн дэргэд зогсоод ийхнүү хэлсэн байна. 

Зарим шинжээчид Д.Трампыг Украиныг Москвад газар нутгийн буулт хийх эсвэл дайныг царцаахыг ятгах вий гэж эмээж байгаа. Харин Украины энэ хоёр хувилбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж удаа дараа мэдэгдсэн юм. 

Учир нь Д.Трампаас сэтгүүлчид Украины дайныг зогсоохын тулд зарим газар нутгаа ОХУ-д шилжүүлэхийг зөвшөөрөх эсэх талаар асуухад Д.Трамп “Бид хэрхэн өрнөхийг харах болно” гэж хариулжээ. Үүний хариуд Ерөнхийлөгч В.Зеленский инээмсэглэн “Тантай бидний харилцаа сайжирна гэж найдаж байна” гэж хариулсан байна. ВВС агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр "Д.Трамп, В.Зеленский нар сайн харилцаатай гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг хичээсэн. Гэвч тэдний царайнаас харахад уулзалт үнэхээр ширүүн болсныг илтгэж байна" гэж тэмдэглэжээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө