Б.Ариунзаяа: Надад эрэн сурвалжлагдах шалтгаан байхгүй. Хэрэгт холбогдогчоор татагдаагүй хүнийг эрэн сурвалжлах нь хууль бус

Б.Ариунзаяа: Надад эрэн сурвалжлагдах шалтгаан байхгүй. Хэрэгт холбогдогчоор татагдаагүй хүнийг эрэн сурвалжлах нь хууль бус

Талийгаач Г.Батбаярын охин Б.Ариунзаяаг баривчлах саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Б.Ариунзаяаг Эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" хэмээн хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм.

Тиймээс уг хэрэгт холбоотойгоор түүнийг баривчлах саналыг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас аавыг нь нас барсны дараа сүүлчийн замд нь үдэхийн өмнөх өдөр нь буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр /2024.04.30/ тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Тэгвэл Б.Ариунзаяаг шүүхийн эрэн сурвалжлалтаар цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлалтын санд бүртгэн хайж байгаа гэсэн юм.

Тэгвэл тэрбээр, "Надад эрэн сурвалжлагдах шалтгаан байгаагүй. Кофены хэрэг шүүхээр орж дуусаад холийн хоригтой гурван жил болоод, тавигдсан өдөр нь Монголоос явсан. Би эрэн сурвалжлагдаж байгаагаа өнөөдрийг хүртэл мэдээгүй. Хэрэгт холбогдогчоор татагдаагүй хүнийг эрэн сурвалжлах нь өөрөө хууль бус. Битгий итгээрэй" гэжээ.