Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа 45 хоногийн сургалтанд сууж, дунд сургуульд багшилна гэжээ

Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа 45 хоногийн сургалтанд сууж, дунд сургуульд багшилна гэжээ

Монгол Улсын хэмжээнд 4200 багшийн сул орон тоо байдаг гэсэн тоо баримт бий. Тэгвэл багш мэргэжлийн боловсон хүчинг нэмэгдүүлэх зорилгоор БШУЯ-наас багшлах эрх олгох 45 хоногийн сургалтыг эхлүүлэхээр болсон.

Тодруулбал, Үндсэн мэргэжлээр нь 45 хоногийн сургалтанд суулгаж, багшлах эрхийн үнэмлэх олгох юм. Үүнийг зарим иргэд багш мэргэжлийг үнэгүйдүүлж байна хэмээн эсэргүүцэж байгаа бол зарим хэсэг нь харин ч илүү чадварлаг боловсон хүчин бий болно хэмээн дэмжиж буй.

Тэгвэл “Хаппи веритас” эмнэлгийн зөвлөх эмч, Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан, “дунд сургуульд молекул биологи, генетикийн хичээл заана. Үүний тулд 45 хоногийн сургалтанд сууна” гэж мэдээлжээ.