Улаанбаатарын гудамжинд тавьсан "хагарсан, нөхөөстэй бөмбөг"-үүдийг нийслэлийн АН-ын хорооноос байрлуулжээ

Улаанбаатарын гудамжинд тавьсан "хагарсан, нөхөөстэй бөмбөг"-үүдийг нийслэлийн АН-ын хорооноос байрлуулжээ

Нийслэлийн зарим гудамж талбайд "хагарсан, нөхөөстэй бөмбөг" тавьсан гэрэл зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд байна. Зарим иргэд үүний учрыг олох гэж олон янзын таамаглалыг дэвшүүлж байна. 

Тэгвэн Улаанбаатар хотын гудамж талбайд тавьсан, эзэнгүй "хагарсан, нөхөөстэй бөмбөг"-үүдийг нийслэлийн АН-ын хорооноос байршуулсан байна.

Учир нь АН-аас УИХ-д сонгогдсон гишүүддээ тус намын хорооноос "9 дүгээр сарын 01" хэмээх хуулийн төслийг өргөн барьж буйгаа мэдэгдсэн. Тус хуулийн төсөл парламентаар батлагдвал ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд 30 мянган төгрөгийн тусгай картыг олгож, энэхүү картаараа хүүхдүүд хичээлээс гадуурах сургалтад хамрагдах боломжтой болно гэж мэдэгдэж байв. Харин Улаанбаатар хотын гудамж талбайд тавьсан "хагарсан, нөхөөстэй бөмбөг"-үүдээр нийслэлийн АН-ын хорооноос энэхүү улс төрийн акцаа сануулж байж магадгүй байна.

Сонирхуулахад, НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж буй хүмүүсийн ихэнхийг УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүмүүс бүрдүүлж байгаа гэх мэдээлэл бий. Тухайлбал, НИТХ-ын сонгуульд АН-аас Баянгол дүүрэгт Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын хүү Б.Оргилбат нэр дэвшиж байна. Мөн НИТХ-ын сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт Х.Баттулгын эзэмшдэг “Мах импекс” ХХК-ийн салбар үйлдвэр болох “Хиам консервийн үйлдвэр” компанийн захирал Б.Бадмаа мөн Х.Баттулгын эзэмшдэг “Талх чихэр” ХК-ийн Санхүү хариуцсан захирал Б.Бурмаа нарыг нэр дэвшиж байгаа юм.