Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулахад хамтран ажиллах хүслээ илэрхийлжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулахад хамтран ажиллах хүслээ илэрхийлжээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёльтой өчигдөр/2024.09.27/-ны өдөр  уулзав.

Тодруулбал тус уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол, Солонгосын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд, бүс нутаг дахь ойр дотно “гуравдагч хөрш” БНСУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах чиглэлээр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийлсэн аж. Мөн сайд Жу Тэ Ёль хэлэлцээний шатанд буй Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцад анхаарч ажиллаж байгаагаа илэрхийлсэн юм. Талууд хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлож, харилцан сонирхсон асуудлаар санал солилцсоныг ГХЯ мэдээллээ.