“Туул” гол үерлэсний улмаас 3 өрхийн 7 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ

“Туул” гол үерлэсний улмаас 3 өрхийн 7 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хорооны Сонгинын 4 дүгээр хэсгийн орчим “Туул” гол үерлэсний улмаас голын эрэг нурж, айл өрхүүд рүү үерийн ус орох эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн гэсэн дуудлагыг долдугаар сарын 28-ны өдрийн 11:00 цагт ОБЕГ хүлээн авсан.

Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Цагдаагийн байгууллага,  “УБЦТС” ТӨХК-ийн Баруун түгээх төв,  дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт үйлчилгээний хэлтсийн ажилтанууд голын эрэг дагуу 20 автомашин хайрга, дайрга буулгаж 180 метр хамгаалалтын далан байгуулж, усанд автсан цахилгаан дамжуулах агаарын шугамын 3 тулгуур багана буулгаж, 3 өрхийн 7 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.