Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц мэргэжлийн сүмо бөхийн "Жонидан" зиндаанд түрүүлжээ

Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц мэргэжлийн сүмо бөхийн "Жонидан" зиндаанд түрүүлжээ

Дархан аварга Г.Өсөхбаярын хүү, Хакухо аваргын шавь,  Сэйхакухо Ө.Дэмиджамц мэргэжлийн сумо бөхийн Жонидан зиндаанд 7-0 амжилттайгаар түрүүллээ.

Тэрбээр мэргэжлийн сумод хоёр дахь башёдоо барилдаж байгаа юм.  Мөн Ө.Дэмиджамц Сэйхакүхо гэх нэрээр барилдаж байгаа бөгөөд Сэй гэсэн ханз нь гэгээн, нандин гэсэн утгатай аж. Анхны ялалтынхаа дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Миний Дэмиджамц гэх нэр “Хиргүй далай” гэсэн утгатай. Тиймээс Сэй гэсэн ханзыг нэрэндээ заавал оруулахыг хүссэн. Хакүхо багш бодож байгаад дээрх ханзыг өөрийнхөө нэртэй нийлүүлээд Сэйхакүхо болгосон. Хакүхо багшийн нэрээр барилдаж байгаа болохоор ялагдаж огт болохгүй. Сая би маш их анхааралтай барилдсан. Их аваргатай царай зүс адилхан гэж олон хүн хэлдэг. Их аваргынхаа удирдлага дор барилдах нь миний хамгийн том хүсэл” гэж ярьсан байдаг. 

Сонирхуулахад, Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц нь 2000 оны наймдугаар сарын 24-нд төрсөн, 193 см өндөртэй, 135 кг жинтэй. 2016 онд Японы Тоттори жёохокү сургуульд элссэн. Дошишя их сургуулийн сүмо бөхийн багт байхдаа бүх Японы аварга шалгаруулах оюутны тэмцээнд оролцож, Каназавагийн тэмцээнд түрүүлж байсан юм.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө