Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Цагаан зүрийн гол” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 14-ний өдрийн 22:10 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Үндэсний аврах бригадын алба хаагчид 2 бүлэг болон хуваагдан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж 07.23-ны өдрийн 20:40 цагт цурманд оруулсан юм.  

Улмаар өчигдөр буюу 07.25-ны 10:00 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгчээ. 07.24-ний өдрийн 23:00 цагаас түймрийн голомтод шиврээ бороо орж байна. Бүлгүүд түймрийн голомтоос бууж, 17:10 цагт Хүдэр суманд очсон байна. Урьдчилсан байдлаар түймэрт 15 га орчим талбай өртсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.