"Хэрлэн" голын усанд суусан автомашиныг татан гаргаж, зорчигчдыг авран хамгаалжээ

"Хэрлэн" голын усанд суусан автомашиныг татан гаргаж, зорчигчдыг авран хамгаалжээ

Төв аймаг, Мөнгөнморьт сум, Жаргалант багийн “Хадан хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 254 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/ 2 зорчигчтой суудлын автомашин "Хэрлэн" голын усанд суусан тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 04:30 цагт ОБЕГ хүлээн авсан  байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 65 км замыг туулан 09:02 цагт очиход нийслэлийн Багануур дүүргээс Мөнгөнморьт сумын “Хадан хошуу” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “Тоёота ландкруйзер прадо” загварын суудлын автомашин “Хэрлэн” голын усанд живж, иргэн Б/44 настай, эрэгтэй/, Г /45 настай, эрэгтэй/ нар голын хойд талын эрэг дээр эсэн мэнд гарсан байсан тул тухайн 2 иргэнийг аврах завиар 48 минут ажиллан голын урд талд гаргаж, автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул үлдээжээ.