ВИДЕО: Сарын өмнө ашиглалтад орох байсан “Яармагийн шинэ гүүр”-ний авто замын ажил зогсож, усанд автсан хэвээр байна

ВИДЕО: Сарын өмнө ашиглалтад орох байсан “Яармагийн шинэ гүүр”-ний авто замын ажил зогсож, усанд автсан хэвээр байна

Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын зорчих хөдөлгөөнийг энэ оны зургаадугаар сарын 1-нд нээхийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд хэлж байсан.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сард тус бүтээн байгуулалтын байршилд ажиллан, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзах үеэр шинэ гүүрний автозамын хэсгийн өнгөрсөн зургаадугаар сарын нэгэнд, гүүрний ажлыг наймдугаар сарын нэгэнд дуусгаж, ашиглалтад оруулахыг төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд хэлж байв. Гэвч өнгөрсөн зургаадугаар сарын дундуур хоёр өдөр үргэлжлэн орсон борооны улмаас тус гүүр ашиглалтад орохоосоо өмнө усанд автсан билээ. Улмаар улсын төсвийн 77.8 тэрбумаар хийж шинэ гүүрний ажлыг байгаль шалгаж буй талаар бид мэдээлж байсан юм. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Иймд бид энэ удаа сарын өмнө усанд автсан гүүрний бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхийг сурвалжлахаар яармагийн нэгдүгээр хороололтой холбож буй шинэ гүүрийг зорилоо.

ВИДЕО: 

Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын төслийг  хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс авто замын зорчих хөдөлгөөнийг энэ оны зургаадугаар сарын 1-нд нээж, тохижилтын ажлыг наймдугаар сарын 1 гэхэд дуусган, бүрэн хүлээлгэж өгнө гэж мэдэгдэж байсан.

Гэвч өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатар хотод орсон борооны улмаас гүүр ашиглалтад орохоосоо өмнө усанд авсан байдаг.  Тухайн үед албаныхан гүүрний автозамын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Бидний зүгээс өдөр бүр гүйцэтгэгч компаниудад хяналт тавин ажиллаж  байна гэх тайлбар өгч байсан юм. Улмаар үүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрөөд байгаа хэдий ч гүүртэй холбогдох авто замын бүтээн байгуулалтын ажил огт хийгдээгүй, барилгын талбай усанд автсан хэвээр байна.

Гүүрний бүтээн байгуулалтад “Мотор сервис” ХХК, “Туулын гүүр далай” ХХК, “Тэргүүн саруул зам” ХХК гэх гурван компани оролцож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүүрний хучилтын ажил дууссан. Харин зогсонги байдалд ороод буй авто замын бүтээн байгуулалтын ажлыг “Тотал инж” ХХК гүйцэтгэж байгаа юм. Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр баригдах ба эхний гүүр нь 36.7 метр урт. Энэ нь Туул голын салаа дээр баригдаж байгаа бол дараагийнх нь 391.5 метр урттай. Харин гурав дахь гүүр нь 54.8 метр урт бөгөөд Дунд гол дээр барьж буй.

Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 23 мянган машин нэвтрүүлэх чадвартай болж, замын ачаалал 20 орчим хувиар буурна гэх гоё үгээр иргэдийг хоёр жил хүлээлгэсээр байгаа улсын төсвийн 77.8 тэрбум төгрөгөөр хийж буй дээрх бүтээн байгуулалтын ажил хэзээ дуусаж, ашиглалтад орох нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.