НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй монгол эмч нар анх удаа хүүхэд эх барьж авчээ

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй монгол эмч нар анх удаа хүүхэд эх барьж авчээ

Ливан Улсад НҮБ-ын энхийг сахиулах UNIFIL ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эмч нарын багаас нэгэн баярт мэдээг ирүүлжээ.

Тэдний мэдээлснээр, уг ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа их эмч дэслэгч Б.Цэрэнчунт, ахлах дэслэгч Б.Билгүүнцог нар шуурхай ажилласны дүнд энэ оны долдугаар сарын 19-ний өдөр Индонез Улсын иргэнд яаралтай тусламж үзүүлж, хүүхдийг нь эсэн мэнд эх барьж авсан байна. Улмаар эх, хүүхдийн биеийг нь тогтворжуулсны дараа Тир хот дахь төв эмнэлэгт хүргэжээ. Энэ нь UNIFIL +1 эмнэлгийн түүхэнд анхны эх барьж авсан тохиолдол болсноороо онцлог боллоо.