Олимпод ажиллаж буй гэрэл зурагчдын уралдааны шилдэг "агшин"-аар монгол гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл шалгарчээ

Олимпод ажиллаж буй гэрэл зурагчдын уралдааны шилдэг "агшин"-аар монгол гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл шалгарчээ

Олимпод ажиллаж буй гэрэл зурагчид дундаас шилдгийг тодруулах "Canon Olympic Day One" фото зургийн уралдаанд монгол зурагчин Ч.Ганбатын бүтээл шилдгээр шалгарлаа. 

"Парис 2024" олимпын наадамд 45 мянган сайн дурынхан ажиллаж буй. Тэдний хоёрынх нь зургийг мөнхөлсөн манай зурагчин Ч.Ганбатын бүтээлийг шилдгээр өргөмжилжээ. Энэ удаагийн олимпод Монголоос сэтгүүлч Ж.Отгонцагаан, Ж.Цэцэгмаа, гэрэл зурагчин Ч.Ганбат, Д.Нямбилэг нар ажиллаж байна. Сонирхуулахад, Парисын олимпод 1,300 гаруй спортын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын арын албаныханд зориулан "Media Village" барьсан билээ.