ВИДЕО: Дархан-Уул аймагт 25 тоо толгой монгол тарвагыг сэргээн нутагшууллаа

ВИДЕО: Дархан-Уул аймагт 25 тоо толгой монгол тарвагыг сэргээн нутагшууллаа

Аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар нь амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зүй зохистой ашиглах чиглэлээр олон ажил зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт 25 тоо, толгой монгол тарвага нутагшуулах ажлыг зохион байгууллаа.

Уг ажлыг "Амьтны эрх хамгаалах нийгэмлэг" мэргэжлийн байгууллага, орон нутгийн нөхөрлөлүүд, Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлж "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК хамтран ажиллажээ.

Тарвага нутагшуулснаар тус бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал бий болдог гэж байгаль хамгаалагчид хэлж байна. Мөн тарвага нь газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх, цөлжилтийг саармагжуулах зэрэг олон талын ач холбогдолтой амьтан аж.

ВИДЕО: