Дорноговь аймагт аадар бороо орсны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автжээ

Дорноговь аймагт аадар бороо орсны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автжээ

Дорноговь аймаг, Сайншанд сум. 2, 4, 6 дугаар багт 07.24-ний өдрийн 11:00-12:18 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлагыг 11:05 цагт хүлээн авсан байна.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 11:09 цагт очиж Төв номын сангийн байр, 5 дугаар 58 айлын, 70 айлын  орон сууцны байрны зоорийн давхарт ус орсныг соруулж, 2 суудлын автомашин, 1 автобус усанд авсан байсныг 14:35 цагт татан гаргаж нийт 25 том хүн /2 хүүхэд/-ний  аюулгүй байдлыг хангажээ.