Г.Мөнхбаяр: Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан О нь "цөсний нойр булчирхайн цочмог" үрэвсэл гэсэн оноштой нас барсан

Г.Мөнхбаяр: Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан О нь "цөсний нойр булчирхайн цочмог" үрэвсэл гэсэн оноштой нас барсан

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай эрэгтэй О нь 2024 оны долдугаар сарын 2”-ны өдөр нас барсан хэрэг гарсан. Энэ асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийж байна.

ВИДЕО: 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр, "Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 23-ны өдрийн 11:23 цагийн орчимд Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт долдугаар сарын 22-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангиас биеийн байдал хүнд хүн ирлээ гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Амь хохирогч О нь эрүүгийн хуульд заасан таван гэмт хэрэгт 7 холбогдогчтой 53 хэргээс 10 үйлдэлд яллагдагчаар татагдаж шалгагдаж байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байсан.

2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон прокурорын хяналтан дор мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цагдан хорих таслан, сэргийлэх арга хэмжээг авсан.

Амь хохирогч О нь өнгөрсөн нэгдүгээр сароын 29-ний өдөр АТГ-т гомдол гаргасны дагуу тус газраас хэрэг бүртгэлтийн хэргийг нээж Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Амь хохирогч О нь цагдан хоригдож байх хугацаандаа буюу долдугаар сарын 12-ны өдрөөс хойш хэвлийн хэсгээр өвдөлт үүсэж, нуруу өвдөж байна гэх шалтгааны улмаас цагдан хорих 461 дүгээр ангид хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд долдугаар сарын 22-ны өдөр бие нь гэнэт муудаж, гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн ирээд долдугаар сарын 23-ны өдөр цөсний шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвсэл, үжил, үжлийн шокийн хам шинжтэй нас барсан. Улмаар үхлийн шалтгааныг дахин шалгуулах зорилгоор цагдаагийн байгууллагаас ШШЕГ-ын шинжээчийг томилуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Мөн хорих ангид тухайн амь хохирогчийн биед нийт 16 удаагийн үзлэгийг хийсэн байна. Мөн амь хохирогч нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан гэсэн нэг хэрэг болон 9 удаагийн хулгайлах гэмт хэрэгтэй холбогдон шалгагдаж байсан” гэлээ.