Хяргас нуурыг бирвазаар гаталж байсан ачааны машин ус руу унаж, жолооч нь энджээ

Хяргас нуурыг бирвазаар гаталж байсан ачааны машин ус руу унаж, жолооч нь энджээ

Увс аймаг, Завхан сум. Шар булаг багийн “Нуурын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн зүгт 45 км-т / Хяргас нуур, Айраг нуурын хоолойг бирвазаар гаталж байсан ачааны автомашин жолоочтойгоо ус руу унасан тухай дуудлагыг долдугаар сарын 23-ны өдрийн 22:25 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Малчин сум дахь “Хяргас” нуурын сургалтын төв дээр ажиллаж байгаа Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км зам туулан 02:35 цагт, мөн тус аймгийн Онцгой байдлын газрын ЭХАС-ын алба хаагчид 280 км зам туулан 03:45 цагт тус тус очиход Увс аймгийн Завхан сумын Шар булаг багийн “Хэцүү хад” гэдэг газраас Завхан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Х/49 настай эрэгтэй/-ийн “Вонго” загварын бага оврын ачааны автомашин бирвазаас ус руу унасан байсныг татан гаргахаар ажиллаж  долдугаар сарын 24-ний өдрийн 08:50 цагт иргэн Х/49 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 7 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Автомашиныг мөн өдрийн 15:35 цагт 7 метрийн гүнээс татан гаргасан.