"Shoegaze" урсгалын дэлхийн шилдэг гурван хамтлагийн нэгээр нэрлэгддэг “Ride” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийх гэж байна

"Shoegaze" урсгалын дэлхийн шилдэг гурван хамтлагийн нэгээр нэрлэгддэг “Ride” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийх гэж байна

“1737 Энтертайнмент” ХХК нь “Ride” хамтлагийн тоглолтыг Улаанбаатар хотноо толилуулах гэж байна. “Ride” хамтлаг нь “My bloody Valentine”, “Slowdive” нарын хамтаар Shoegaze урсгалаар тоглодог дэлхийн шилдэг гурван хамтлагийн нэгээр нэрлэгддэг билээ.

Хамтлагийн дуучин, гитарчин Andy Bell 14 настайдаа “The Smiths” хамтлагийн тоглолтыг үзсэнийхээ дараа дуу, хөгжим бүтээж, хамтлагтай болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгджээ. Ингээд 1988 онд ахлах ангийн сурагч байхдаа хамтлагаа байгуулж, 1991 онд хөгжмийн ертөнцийн домогт “Creation Records”-той хамтран анхны “Nowhere” цомгоо гаргаснаар тэдний уран бүтээлийн замнал эхэлжээ. “Ride” хамтлаг нь “Creation Records”-той хамтран дөрвөн цомог гаргаснаас “Nowhere”, “Going Blank Again”цомог нь дэлхийн бүх цаг үеийн шилдэг Shoegaze цомгийн эхний тавт багтдаг билээ.

“Ride” хамтлагийн 1991 онд Японд хийсэн аялан тоглолтын тасалбар нь хэдхэн минутын дотор дуусч түүхэн амжилт гаргасан юм. Дэлхийн бүхий л нэр хүндтэй фестивалийн headliner-р уригдаж ирсэн олонд танигдсан “Ride” хамтлаг Улаанбаатар хотод ирж тоглох ховор боломж тохиож байна.

Энэ оны 3-дугаар сард “Ride” хамтлаг нь цоо шинэхэн “Interplay” цомгоо гаргасан нь тэдний дуу хөгжим үргэлж бүтээлч шинэлэг байдгийг дахин баталж чадсан юм.

Хамтлагийн дэлгэрэнгүй холбоосууд:

 https://www.thebandride.com/

https://www.youtube.com/@RideOfficial

https://www.facebook.com/RideOX4/

https://www.instagram.com/rideox4official/?hl=en

https://open.spotify.com/artist/0WPY9nnBy01s5QOt4o4oQX?si=xsOJEMRuQhaMgTCSU0hW-w

Playtlist:  https://open.spotify.com/playlist/6MJeCF7HbgrnYS5RpU7d78?si=a4f231a88ba444f0

Тоглолт долдугаар сарын 31-ний өдөр 21:00 цагт "AIC Мөсөн Өргөө"-нд болох бөгөөд тасалбарын үнэ 160 мянган төгрөг байна.

Youtube link:https://www.youtube.com/watch?v=pnl5MKQYM4w&t=91s