Нисдэг тэргээр урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургуулилт хийж байна

Нисдэг тэргээр урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургуулилт хийж байна

Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрээр хэрэгжиж байгаа “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд тус улсаас  Монгол Улсад суугаа Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристофф Бауманн, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги хамтран “Нисдэг тэргээр урсгал болон тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг зохион байгуулж байна.

Сургалтад ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Энэ сарын 25-26-ны өдрүүдэд үргэлжлэх тус сургалтаар алба хаагчид тогтоол болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах,  онолын болоод дадлагыг хээрийн нөхцөлд хийж байна.