А.Үйлстөгөлдөр: Ёс зүй, ёс зүйн ноцтой зөрчил гэж юу байхыг УИХ-ын гишүүд өөрсдөө хэлэлцэж, томьёолно

А.Үйлстөгөлдөр: Ёс зүй, ёс зүйн ноцтой зөрчил гэж юу байхыг УИХ-ын гишүүд өөрсдөө хэлэлцэж, томьёолно

"УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах" тухай буюу "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах"-тай холбоотой хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр зарим асуултад хариулт өглөө.

Тэрбээр “Ерөнхийлөгчийн өргөн барьсан энэ хуулийн төсөл нь төр нь төр шиг, УИХ гишүүд нь УИХ-ын гишүүд шиг байж хариуцлагажуулах, эзэнжүүлэх шат дамжлагатай тогтолцоотой байхыг эрэлхийлж байна. Ажлын хэсгээс санал гаргаж, тулгаж байгаа зүйл биш. Харин УИХ-ын гишүүд өөрсдөө шийд гэж байгаа. Хуулиараа бид оролцох боломжгүй. Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэрэв хэлэлцэхийг дэмжиж, чуулганд орвол ёс зүй гэж юу вэ, ёс зүйн ноцтой зөрчил гэдгийг өөрсдөө шийднэ. Бид санаачилж, ерөнхий нөхцөлийг оруулж байна. Чуулган болон байнгын хорооны хуралдаанаар санал, санаачилга, хардлага гаргах нь хэвийн зүйл гэж хүлээж авч байгаа. Хуулийн төслийг биднийг намнах гэж байна зэргээр мушгиж байна” гэсэн юм.