Бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон З.Шинэчагтгыг ирэх мягмарт гарагт албадан авчирч, шүүнэ

Бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон З.Шинэчагтгыг ирэх мягмарт гарагт албадан авчирч, шүүнэ

Холимог тулаанч З.Шинэчагтга дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, шүүх хурал нь товлогдоход ирээгүй тул албадан ирүүлэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл З.Шинэчагтгад холбогдох хэргийг шүүх хурал ирэх мягмар гарагт буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон байна. Тус шүүх хуралд Холимог тулаанч З.Шинэчагтгыг албадан авчирч, шүүх юм.

Сүхбаатар дүүргийн прокуророос З.Шинэчагтгад Эрүүгийн хуулийн 11.6-ын хоёрдугаар зүйл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.