1996 онд болсон Дэлхийн хүнсний асуудлаарх дээд хэмжээний уулзалтаар “Хүмүүс эрүүл, идэвхтэй амьдрахад хүрэлцээтэй, эрүүл, тэжээллэг хоол хүнсээр хангагдсан байх нөхцөлийг хүнсний аюулгүй байдал гэнэ” хэмээн тодорхойлсон байдаг. Тэгвэл өнөөдөр Монгол Улсад хүнсний чанар, аюулгүй байдлын баталгаа ямар төвшинд хангагдаж байна вэ? Гэдэг нь эргэлзээтэй.
Монгол Улс сүүлийн жилүүдэд зайлшгүй хэрэгцээт хоол хүнснийхээ дийлэнх хэсгийг дотоодоосоо хангах чиглэлээр багагүй ахиц дэвшил гаргаж байгаа. Дотоодын үйлдвэрлэгч компаниуд ч Олон Улсын Стандартыг нэвтрүүлэн чанараараа өрсөлддөг болсон. УИХ-аас 2010 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Хүнсний аюулгүй байдлыг хангах нь хүний аюулгүй амьдралын нэгэн үндсэн баталгаа гэж үзэж энэ дагуу “Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрийг боловсруулж, 2011 оны дөрөвдүгээр сард батлан одоог хүртэл хэрэгжүүлж Хүнсний тухай хуульд ч хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлыг онцлон тусгаж ажиллаж ирсэн. Энэ мэт ахиц дэвшил гарч байгаа мэт харагдавч бодит байдал дээр дотоодын үйлдвэрлэл, хүнс гэхээс илүү монголчуудын өргөн хэрэглээний гурил, жимс, ногоо гэх мэт Импортын хүнснээс хараат манай оронд чанар аюулгүй байдлын баталгаа хангагдах яагаа ч үгүй байна.
Монгол Улсад “Атрын 3 дугаар аян” амжилттай хэрэгжиж, үр тариа, төмс хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах нөхцөл дотоодод үйлдвэрлэсэн буудай, хүнсний ногоо дотоодын хэрэгцээгээ арай хийн хангаж байгаа ч Дотоодын тариалдаг төмс ногоо, гурил үнэтэй үнэ буулгах нэрийдлээр Улсын Их Хурлаас Буудай, Гурилын гаалийн татварыг 2024оны 05 дугаар сараас тодорхой хугацаагүйгээр тэглэсэн үүнтэй холбоотойгоор Тав хоногийн хугацаанд 1047 тонн гурил импортоор орж ирснээр импортын хүнсний бүтээгдэхүүний чанарын асуудлыг ярих шаардлагатай болно. Монгол Улс магадгүй хүнсний бүтээгдэхүүнийг хэн дуртай хувь хүн импортоор оруулж худалдаалж борлуулахыг зөвшөөрдөг цөөхөн орны нэг байх. Бусад оронд зөвхөн аж ахуйн нэгжүүд хатуу хяналтын дор импортолдог бөгөөд зөрчил давтагдвал бизнесийн эрхээ алдах эрсдэлтэй байдгаас илүү хариуцлагатай ханддаг.
Хувиараа хүнс импортолж байгаа хэдэн арван мянган хүний оруулж байгаа бараа нэг бүрийг хянах, тэдэнтэй хариуцлага тооцох боломж үнэндээ хомс. Ийм нөхцөлд импортын хүнсний бүтээгдэхүүний чанарын баталгааны тухай ярихад нэн төвөгтэй.
Импортын гурил нь дотоодын гурилаас эрүүл, чанартай гэж баталгаа өгөх аргагүй байна. Газар тариаланд химийн уринш хийж байгаа, мэргэжлийн бус хүмүүс химийн бордоо, пестицидийг хяналтгүй хэрэглэж байгаа нь импортоор орж ирж буй хүнс эрүүл байж чадаж байна уу гэдэг түгшүүрийг төрүүлж байна. Хүнсний үйлдвэрлэл хөгжиж байгаа ч тэр чинээгээрэй том, жижиг олон үйлдвэрүүд эрүүл ахуйн стандартыг мөрдүүлж зах зээлийн өрсөлдөөнийг тэдэнд тавих чанарын хяналтыг бий болгож үйлдвэрлэл ээ нэмж үнэ буулгах асуудлыг ярих бус импортоор стратегийн хүнсээрээ хараат орон болгохыг сонгосон улс төрчдийн асуудал Бидэнд хэрэглэж байгаа хоол хүнс эргээд бидний эрүүл амьдрах нөхцөлийг үгүй хийгээд байгаа юм биш биз гэсэн эргэлзээ төрүүлж байна.