"Да Хүрээ" захад ченжээр ажилладаг нэгэн иргэн төрсөн охиноо хүчирхийлдэг байсан болзошгүй ноцтой хэрэг гарч, уг хэргийн талаар хохирогч эмэгтэй АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд хандсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тухайн хохирогч эмэгтэй өргөдөлдөө “Миний бие төрсөн эцэг болох Ш.М-т 2023 оны долдугаар сараас хойш удаа дараа бэлгийн хүчирхийлэлд өртөж, сэтгэл санааны гүн хямралд орж, удаа дараа амиа хорлох оролдлого хийсэн юм. Энэ үед би /2023.06 сард/ хоёр хүүгийнхээ ааваас салж, 6 настай, 7 сартай хоёр хүүгийн хамт өрх толгойлсон ээж болоод үлдсэн байсан юм. Энэ хэцүү үед Ш.М нь “Миний охин зүгээр дээ” гэж миний сэтгэл санааг дэмжих нэрийдлээр намайг оролдож, нэг удаа “Хоол идье” гээд буудал руу орж сэтгэл санаа хүнд үед “Пиво уучих” гэж уулгасан. Нэг сэрсэн чинь би нүцгэн, Ш.М-д хүчиндүүлсэн байдалтай сэрсэн.
Энэ үеэс эхлээд миний бие амьдрах хүсэлгүй, сэтгэлийн гүн хямралд орж, энэ бүхнээ хэнд ч хэлж чадахгүй явсаар байсан.
Гэр бүлийнхэндээ хэлж чдаахгүй саяхныг хүрсэн юм. Ингээд энэ явдлаас хойш Ш.М нь намайг доромжилж, “Чи юу ч олж долоохгүй, надад шоронгийн хоригдлоос эхлээд УИХ-ын гишүүд хүртэл танил байна. Би урт гартай хүн шүү” гэх зэргээр доромжилдог. Иймд миний өргөдлийг хүлээн авч, хууль ёсны хариуцлагыг хүлээлгэж өгнө үү хэмээн хүсч байна” гэсэн байв.
Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байсан юм. Тэгвэл АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд хандсан дээрх эмэгтэйг хохирогчоор тогтоосон байна.