Соёлын сайд Ч.Ундрам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
Тэрбээр энэ үеэрээ, "Хамгийн сонирхолтой нь Г.Занданшатар Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан хүмүүс нь нэг нэгнээсээ огцруулах албан бичгийнхээ агуулгыг асуугаад нөгөөх нь хариулаад яваад байх юм. Тухайн албан бичигт гарын үсэг зурахдаа уншаагүй зурчихсан юм уу гэж ойлгохоор байна. Энэ нь үйл явцыг удаашруулаад байгаа юм. Ерөнхий сайдыг огцруулах гээд байгаа асуудал шүү дээ. Гэтэл Ерөнхий сайдаасаа нэг ч асуулт асуухгүй юм. Гэтэл гарын үсэг зурсан хүмүүс нь нэг нэгэсээ асуулт агуугаад байгаа нь хэтэрхий түрэмгийлж байгаа асуудал гэж харж байна. Зохион байгуулалттай жүжиг шиг л юм боллоо. Хэрвээ Төрийн байгуулалтын байнгны хорооны санал дүгнэлтээр санал хураах юм бол энэ бол Үндсэн хууль, Дэгийн тухай хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа. Тийм ч учраас цэцэд маргаан гаргасан. Цэц маргаан үүсгэсэн байгаа. Цэц маргаан үүсгэчихсэн байхад Х.Булгантуяа хурал удирдах нь ч хууль бус. Мөн өнөөдөр ирц шинээр үүсгэх ёстой. Тэгэхээр энэ бол үнэхээр түрэмгийлж байгаа асуудал. Өчигдрөөс хойш Засгийн газрын гишүүд бид нар луу утсаар яриулж сүрдүүлж байна. Үүнээс гадна Үндсэн хуулийн асар том маргаантай асуудал руу чирж байна шүү дээ" гэлээ.