Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл есдүгээр сарын 29-ний өдрөөс орон даяар эхэлсэн.
Тэгвэл тус шалгалтын онлайн бүртгэлийн хугацаа ирэх арваннэгдүгээр сарын 14-нд дуусах аж. Өвлийн элсэлтийн шалгалтад бүртгүүлэхийг хүсвэл Боловсролын Үнэлгээний төвийн EYESH.EEC.MN сайтаар бүртгүүлэх боломжтой юм.