Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хоригоор МАН-ын бүлэг шийдвэр гаргахгүй, хүлээж авна

Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хоригоор МАН-ын бүлэг шийдвэр гаргахгүй, хүлээж авна

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Монгол улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр тавьсан хориг дээр намын бүлэг улс төрийн шийдвэр гаргахгүй. Учир нь бид Үндсэн хуульд үнэнч байхаа тангарагласан ард түмний төлөөлөгчид бөгөөд “Үндсэн хуулийг зөрчих үү, үгүй юу” гэдэг санал хураалт хийж болохгүй. Хоригийг хүлээж авна" гэж хэллээ. 

Тодруулбал, тэрбээр "Ерөнхийлөгчийн хоригийг гишүүдэд цаасаар тараагаагүй ч үндэслэлтэй нь танилцлаа. Энд тухайн асуудлыг шийдвэрлэсэн УИХ-ын шийдвэр буюу хэн нэгэн хүнийг огцруулсан эсэх тухай асуудал зөв, буруу, сайхан, муухай бус Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, халдсан гэдэг дээр хориг тавигдлаа гэж ойлгосон. Үндсэн хуулийн зөрчил нэгэнт гарсан тодорхой асуудал дээр УИХ дахь намын бүлэг түүнийг хүлээж авах, хүлээж авахгүй тухай улс төрийн шийдвэр гаргаж болохгүй. Үндсэн хуулийг зөрчих үү, зөрчихгүй юу гэдэг санал хураалтыг намын бүлэг хийхгүй" гэлээ.