Өчигдөр /2025.10.19/ өглөө орон нутгийн цагаар 9:30 цагийн орчимд маск зүүсэн дөрвөн этгээд Парисын Луврын музейд нэвтэрч, "үнэлж баршгүй" эдлэлүүдийг хулгайлсан хэрэг гарсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
ВИДЕО:
ВИДЕО: Луврын музейгээс үнэлж баршгүй эрдэнэсүүдийг хулгайлсан этгээдүүдийн нэгийнх нь видео бичлэг цацагджээ
— iSee.mn (@iSee_MN) October 20, 2025
УНШИХ: https://t.co/eaibsp4fsO pic.twitter.com/8jKeGRdxZf
Тэгвэл Луврын музейд нэвтэрсэн хулгайчдын нэгийнх нь видео бичлэг цацагдсан байна. Тус бичлэгт галерейн зочдыг тайван алхаж байхад нь ажилчин бололтой нэгэн эрэгтэй үнэт эдлэлийн хайрцаг руу нэвтэрч байгааг харуулсан байна.
Сонирхуулахад, Луврын музейд байрлах “Аполлоны галерей”-н 9 ширхэг үнэт эрдэнээс 8 ширхэг үнэлж баршгүй эрдэнэсийн зүйлсийг тэд хулгайлаад зугтсан. Францын Соёлын яамны мэдээлснээр хулгайчид хамгаалалт өндөртэй хоёр шилэн хайрцгаас найман үнэт зүйл авсан. Үүний дотор Францын эзэн хаан Наполеон I эхнэр Мари-Луизэд өгсөн номин ба алмаазтай зүүлт байгаа. Мөн Наполеон III-ын эхнэр Эжени хатны титмийг хулгайчид оргохдоо унагаасан бөгөөд музейн гаднаас олдсон гэжээ.