"Орос, Украины дайныг фронтын шугам дагуу зогсоох"-ыг Д.Трамп уриалжээ

"Орос, Украины дайныг фронтын шугам дагуу зогсоох"-ыг Д.Трамп уриалжээ

Өнгөрөгч баасан гараг /2025.10.17/-т АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзсаны дараа фронтын шугам дагуу гал зогсоохыг уриалсан бөгөөд В.Зеленский ч энэ байр суурийг дэмжиж байгаагаа ярилцлагынхаа дараа илэрхийлжээ.

Reuters агентлаг, "В.Зеленский Москвад ямар ч газар нутгаө сайн дураараа өгөхгүй гэж мэдэгдсэний дараа Д.Трамп уулзалтын үеэр ийм саналыг тавьсан" гэж мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп уулзалтын дараа нисэх онгоцонд өгсөн ярилцлагын үеэр, "Одоо байгаа фронтын шугамууд дээрээ гал зогсох ёстой гэж би бодож байна. Үлдсэн хэсгийг ярилцахад маш хэцүү, "Та нар энэ газрыг ав, бид энэ газрыг авъя" гэж ярихад утгагүй” хэмээн мэдэгдсэн байна. 

Харин Ройтерс агентлаг түүнээс "В.Зеленскийд хандан Донбассыг бүхэлд нь ОХУ-д өгөх ёстой гэж хэлсэн эсэх"-ийг асуухад Д.Трамп үүнийг үгүйсгэсэн байна.

Учир нь өнгөрөгч Ням гараг /2025.10.19/-т Financial Times сонинд, "Д.Трамп Донбассыг бүхэлд нь ОХУ-д өгөхийг В.Зеленскийд уриалж, үгүй ​​бол В.Путин Украиныг "устгах болно" гэж мэдэгдсэн хэмээн мэдээлсэн юм. Тэгвэл Д.Трамп “Tomahawk” пуужинг Украинд нийлүүлэх эсэхээ хараахан шийдээгүй байгаа гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс өчигдөр орой сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: BBC