Өнгөрөгч Баасан гараг /2025.10.17/-т Украины Ерөнхийлөгч В.Зеленский Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай хэлэлцээ хийсэн. Уг хэлэлцээг "хэцүү яриа болсон" гэж хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь фронтын шугамыг тодорхойлж байх үед Д.Трамп гал зогсоохыг уриалсан гэж буй.
Тэгвэл В.Зеленский Д.Трамптай хэлэлцээ хийснийхээ дараа Францын Ерөнхийлөгч Э.Макронтой уулзахаа мэдэгдсэн байна. Тэрээр, "Би Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой ярилцлаа. Одоо дайныг зогсоох, хамгийн чухал бүх боломжоо бүрэн ашиглаж, Орост зөв шахалт үзүүлэхэд тохиромжтой цаг ирлээ" гэж хэлжээ. Мөн ""Бид Э.Макронтой дипломат харилцааны өнөөгийн бүх тал болон түншүүдтэйгээ ойрын хугацаанд харилцах талаар ярилцлаа. Би түүний дэмжлэгт талархаж байна. Бид удахгүй уулзахаар тохиролцлоо" гэжээ.
Эх сурвалж: BBC