“Women in business” арга хэмжээ Дархан-Уул аймагт болно

“Women in business” арга хэмжээ Дархан-Уул аймагт болно

ХААН Банк нь орон даяар байрлах 548 салбар нэгж болон 24/7 цахим сувгууд, аппликэйшн зэрэг дэвшилтэт технологиор дамжуулан Монгол Улсын нийт айл өрхийн 82 хувьд буюу 2.9 сая харилцагчдад санхүүгийн ухаалаг, цогц үйлчилгээг хамгийн шуурхай хүргэсээр ирсэн. Мөн үүний зэрэгцээ эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон бизнес эрхлэгч харилцагчдадаа бизнесээ өргөжүүлэхэд нь онцгойлон дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хот болон аймаг бүрд байрлах 42 Бизнес төв, Жижиг дунд бизнесийн академиараа дамжуулан санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ, сургалтадад хамруулж, харилцагчдаа тасралтгүй хөгжүүлж, бизнесээ тогтвортой өсгөхөд нь анхаарч байна.
Монгол Улсад бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өсөж, эдийн засаг дахь тэдний оролцоо улам бүр идэвхжиж байна. Энэ цаг үед ХААН Банк бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, чадавхийг сайжруулах, банкнаас олгож буй дээрх санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээнүүдийн талаар мэдээлэл олгож, илүү хүртээмжтэй болгох зорилгоор “Women in business” арга хэмжээг 2021 оноос хойш тасралтгүй зохион байгуулж, өнөөдрийг хүртэл аль хэдийн 400 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчийг хамруулаад байна. Салбар бүрийн манлайлал болсон эмэгтэй бизнес эрхлэгчдийн төлөөлөл хуран цуглаж, бизнесийн арга туршлагаасаа хуваалцаж, сонирхолтой мэдлэг мэдээллээр өөрсдийгөө цэнэглэн өнгөрүүлдэг энэхүү уулзалтыг энэ жил Дархан- Уул аймагт зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээнд Төвийн бүсийн газар тариалан, хөдөө аж ахуйн бүс нутгийн хөгжил өрнөж буй Дархан-Уул аймгааас гадна Сэлэнгэ, Орхон, Зүүнхараагаас эмэгтэй бизнес эрхлэгчдийг урьж оролцуулж, төр засаг, мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүд эмэгтэй бизнес эрхлэгчдийг тал бүрээс нь хэрхэн дэмжиж, бизнесийн өсөлтөд хөтлөх боломжоо хэлэлцэх юм. Үүнээс гадна бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих бүх төрлийн хөнгөлөлттэй зээлийн боломжууд бизнесээ хэрхэн удирдах тухай менежментийн зөвлөгөө, үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглах, сошиал платформуудыг ашиглаж маркетинг хийх тухай мэдээллийг цогцоор нь өгөх юм.
undefined
 
Ташрамд дурьдахад, ХААН Банк зөвхөн эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулан 2017 онд “Glamour” кредит картыг зах зээлд гаргасан нь ийм төрлийн бүтээгдэхүүний эхлэл байлаа. Цаашлаад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд чиглэсэн бага хүүтэй, тусгай нөхцөл бүхий 2 төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг санал болгон ажиллаж байна. 2023 оноос Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бизнесийн зээл, 2024 оны 6-р сараас Эмэгтэй бизнес эрхлэгчдийн цахим шилжилтийг дэмжих бизнесийн зээлийн бүтээгдэхүүнийг Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай хамтран зах зээлд нэвтрүүлсэн. ЕСБХБ-наас тодорхойлсон тоног төхөөрөмжийн автоматжуулалт, програм хангамжийн болон бизнесийн цахим шилжилтийн шийдлүүдийг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэгч байгууллагуудын төлөөлөл цахим шилжилтийг дэмжих бүтээгдэхүүн үйлчилгээг энэ удаагийн “Women in business” арга хэмжээний үеэр мөн танилцуулах юм. ХААН Банк ийнхүү бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгож, санхүүжилтээр дэмжин ажиллахаас гадна эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах сургалт хөтөлбөрөө Жижиг дунд бизнесийн академиараа дамжуулан 2020 оноос хойш хэрэгжүүлж, 2,600 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчийг сургаж чадавхжуулж, бизнесээ амжилттай удирдах арга барил, ур чадварыг олгоод байна.
 
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк