БНСУ-ын “BLACKPINK” хамтлаг шинэ цомгийнхоо бэлтгэл ажлыг эрчимжүүлж, энэ долоо хоногт шинэ дууны клипний зураг авалтаа хийхээр төлөвлөж байна гэж мэдэгдлээ.
“BLACKPINK” хамтлагийн энэ оны сүүлчээр гаргахаар ажиллаж буй шинэ цомог нь 2022 онд гаргасан “Born Pink” хэмээх хоёр дахь бүрэн хэмжээний цомгоос хойшхи анхны цомог болно. Одоо тус хамтлагийнхан “Deadline” аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд энэ оны наймдугаар сард дэлхийн хамгийн нэр хүндтэй танхимуудын нэг гэгддэг Лондоны Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд бие даасан тоглолтоо хийсэн анхны К-поп охидын хамтлаг болсон билээ.