Үндсэн хуулийг өөрчлөх  “ХОЁР НАЙЗ”-ын төсөл Пүрэв гаригт өргөн баригдана

Үндсэн хуулийг өөрчлөх  “ХОЁР НАЙЗ”-ын төсөл Пүрэв гаригт өргөн баригдана

ЗГХЭГ-ын асан дарга Г.Занданшатар УИХ-ын дарга болсон даруйдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн дотнын найз Г.Занданшатараа УИХ-ын дарга болгосон эцсийн зорилго нь Үндсэн хуулийн өөрчлөлт байсан юм биш биз гэсэн хардлага төрүүлж байгаа юм. Харин энэ долоо хоногийн Пүрэв гаригт Үндсэн хуульд оруулах 7 хуудас өөрчлөлтийн төслийг ажлын хэсгээс УИХ-д өргөн барина гэсэн мэдээлэл байна. Зарим улс төрийн нам болоод иргэдийн зүгээс МАН парламентад хэт олонх буюу 64 суудалтай байх энэ үедээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь буруу, зөвхөн өөрт ашигтай байдлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж шүүмжилж буй.

Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж 2020 оны УИХ-ын сонгуулиар Монгол улс нэг тойрог байх нь зүйтэй гэдэг шийдвэрт хүрсэн талаараа мэдээлсэн. Нэг улс нэг тойрог гэдэг нь улс төрийн нам  76 хүртэлх хүнийг (76-гаас доош хэд ч байж болно) нэр дэвшүүлэх бөгөөд сонгогч зөвхөн нэг хүнийг дугуйлна гэсэн үг. Улсын хэмжээнд нийтдээ 1000 хүн УИХ-д нэр дэвшлээ гэхэд иргэдээс хамгийн олон санал авсан 76 хүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох юм. Харин Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөд Улсын Их Хурлын сонгуультай холбоотой дараах заалтыг оруулна гэжээ.

ҮҮНД:

21.4.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын сонгуульд иргэн бие дааж, эсхүл нам нэр дэвшүүлж оролцоно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

33.1.2/ Улсын Их Хуралд олонхи суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам бусад намтай зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам бусад намтай зөвшилцөн Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам бусад намтай зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах

гэжээ.

2020 оны УИХ-ын сонгуулиар Монгол улсыг нэг тойрог болгож буюу иргэдээс хамгийн олон санал авсан 76 хүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох нь зөв үү?

Нийт: 6 саналтай

УИХ-ын гишүүн болоод Засгийн газрын тэргүүний талаар Үндсэн хуулинд дараах өөрчлөлт орно гэж төсөлд дурьджээ.

УИХ-ЫН ГИШҮҮДТЭЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах

29.4.Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгааг Үндсэн хуулийн цэц тогтоосон бол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.

Улсын Их Хурлын гишүүний насны доод хязгаарыг нэмэх

21.3.Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын гучин нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.

Улсын Их Хурлын гишүүн өөр ажил, албан тушаал хавсрахыг хориглох

29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох:

22.2.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал тарна.

22.3.Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 45 хоногийн дотор, Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн тохиолдолд 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.

22.4.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал 10 хоногийн дотор сонгуулийг товлон зарлах бөгөөд сонгуулийг 60 хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална.

Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцлийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын зарим бүрэн эрхийг хязгаарлах:

4.1.Улсын Их Хурал сайд нарыг томилох бүрэн эрхээсээ татгалзах

25.1.6.“Засгийн газрын гишүүд,” гэснийг хасах.

4.2.Төсвийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг хязгаарлах

25.1.7.төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр

гэжээ.

ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Засгийн газрыг эмхлэн байгуулах:

39.2.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

39.3.Ерөнхий сайд нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулна.

Ерөнхий сайдыг огцруулах журам:

43.1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.

43.2.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэхийг хүсэх:

44.1.Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

44.2.Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж,тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.

Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлах:

39.1.Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно

гэжээ.

ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Парламентад хэт олонх буюу 64 суудалтай МАН “Үндсэн хууль”-ийг өөрчлөх нь зөв үү

Нийт: 6 саналтай