LIVE: УИХ-ын чуулганы хуралдааныг Б.Пүрэвдорж даргалж, Д.Амарбаясгалангийн УИХ-ын даргаас огцрох хүсэлтийг хэлэлцэж байна

LIVE: УИХ-ын чуулганы хуралдааныг Б.Пүрэвдорж даргалж, Д.Амарбаясгалангийн УИХ-ын даргаас огцрох хүсэлтийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Д.Амарбаясгалангийн УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж эхэллээ. Уг асуудлыг хэлэлцэхээс өмнө АН-ын бүлгээс УИХ-ын чуулганы хуралдааныг АН-ын бүлгийг төлөөлж УИХ-ын даргаар ажиллаж байгаа Б.Пүрэвдорж гишүүнээр удирдуулах горимын санал гаргав. Харин УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж АН-ын бүлгээс хурал даргалах хүсэлтээ өгөөгүй, түүнчлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг түдгэлзүүлэх бичигт гарын зурсан учраас эрх ашгийн зөрчилтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын дарга Х.Булгантуяа аль ч талд гарын үсэг зураагүй учраас ямар нэгэн эрх ашгийн зөрчилгүй, хуулийн хувьд нэгдсэн чуулганы хуралдааныг даргалахад асуудалгүй гэсэн юм.

Гэсэн ч гишүүд Б.Пүрэвдорж гишүүнээр чуулганы нэгдсэн хуралдааныг удирдуулахыг хүссэнээр даргалах эрхийг түүнд шилжүүллээ.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Тиймээс энэ суудлыг аливаа нэг талд гарсан шийдвэрийг ярих, хэн нэгний кнопыг таслах, эсхүл хэн нэгний үг хэлэх эрх чөлөөнд халдах хэрэгсэл болгож болохгүй. Би энэ суудал дээрээс төрийн нэр хүндэд халдсан аливаа үйлдлийг хийхгүй. Тиймээс миний бие хуралдааныг зөв удирдаад, Монгол төрийн нэр хүндийг буцааж авчрахын тулд энэ суудал дээр сууж байгааг хэлье. МАН-ынхан хурдан эв нэгдлээ олоод ирэхийг хүсье.

ВИДЕО: 




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө