Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас наймдугаар сарын 26-ны өдрийн А/256 дугаар тушаалаар нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн болзолт уралдааныг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, контент бүтээгч болон сонирхогчдын дунд зарласан.
Шилдэг бүтээлийн уралдаанд нэвтрүүлэг, видео контент, нийтлэл гэсэн гурван төрлөөр бүтээл хүлээн авсан юм. Уралдааны шилдэг оролцогчид шалгарч, өнөөдөр НЗДТГ-ын дарга Д.Амгалан шагнал гардууллаа. Шилдэг бүтээлийн уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, контент бүтээгч болон сонирхогчид өргөнөөр оролцсон бөгөөд дараах бүтээлүүд шилдгээр шалгарсан байна.
Нийтлэл төрөл:
I байр- Gogo.mn сайтын сэтгүүлч Г.Тэгшсүрэнгийн “Х.Елик: Метроны өртөөнүүдийг "амьд орчин” байлгахаар төлөвлөж байна” ярилцлага
II байр- Eagle.mn сайтын сэтгүүлч Б.Цэнд-Аюушийн “Бүрэнхий” хотод бүгээн гэрэл асахуй нийтлэл
III байр- Ikon.mn сайтын сэтгүүлч М.Батчимэгийн “Сэлбийн бетон хана ба ирээдүйн төлөвлөлт" нийтлэл
Нэвтрүүлэг төрөл:
I байр- сэтгүүлч Н.Бат-Осорын "20 минутын хот" нэвтрүүлэг
II байр- NTV телевизийн сэтгүүлч Б.Алтанхуягийн "Нийслэл дэх авто зам" нэвтрүүлэг
III байр- Ikon.mn сайтын сэтгүүлч М.Батчимэгийн “Сэлбийн бетон хана ба ирээдүйн төлөвлөлт" нийтлэл
Контент төрөл:
I байр- Ц.Мөнхбаярын "Миний мэдэх Улаанбаатар"
II байр - Newsroom.mn сайт "Дугуйн зам"
III байр- News.mn сайт "Иргэд газраа үнэлүүлж, байрны төлбөрт дүйцүүлэх боломжтой" контент тус тус шалгарлаа.