ШУУРХАЙ: Ерөнхий сайдыг "огцруулахгүй" гэсэн ТББХ-ны саналаас "татгалзсан"-аар Засгийн газрыг огцорсонд тооцсон тогтоол гаргав

ШУУРХАЙ: Ерөнхий сайдыг "огцруулахгүй" гэсэн ТББХ-ны саналаас "татгалзсан"-аар Засгийн газрыг огцорсонд тооцсон тогтоол гаргав

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.17/ үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 55 гишүүний гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж, санал хураалаа. 

Санал хураалтыг Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/-ны гаргасан санал дүгнэлт болох "дэмжээгүй саналыг дэмжье" гэдгээр санал хурааж шийдвэрлэлээ. Энэ  саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд ирцээ бүртгүүлсэн 111 гишүүний 40 нь буюу 36 хувь нь зөвшөөрч, 71 гишүүн нь буюу 64 хувь нь татгалзлаа. Ингэснээр Засгийн газрыг огцорсонд тооцож, тогтоолын төслийг баталлаа. 

-С.БЯМБАЦОГТ: АЛХ, МИКРОФОН БАРЬЖ ХҮЧ ТҮРЛЭЭ -

Гэвч уг хуралдаан болон санал асуулгыг Үндсэн хууль зөрчсөн гэж зарим гишүүд үзэж байгаа. Тиймээс уг саналын томъёоллоор санал хураалгасан асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгч, Цэцээс маргаан үүсгээд буй. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьснаасаа хойш УИХ-ын тухай хууль, Дэгийн хууль, Үндсэн хууль зөрчлөө. Анхнаасаа дэглэсэн найруулгаар микрофон, алх барьж хүч түрлээ. Монгол Улсад хууль үйлчлэх үү, үгүй юу гэдгийг харъя. Монгол Улсад хууль үйлчлэх, засаглах ёстой. Энэ асуудал Үндсэн хууль зөрчсөн" гэлээ. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө