Д.Амарбаясгалангийн УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг 102 гишүүн дэмжлээ

Д.Амарбаясгалангийн УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг 102 гишүүн дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.17 үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 114 гишүүний 102 нь буюу 89.5 хувь нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ. 

Д.Амарбаясгалангийн хувьд "Нэр бүхий 67 гишүүн намайг ёс зүйн хувьд түдгэлзүүлэх саналыг гаргасан ч хууль зүйн хувьд УИХ-ын дарга албан тушаалаасаа түдгэлзэх заалт байхгүй учраас миний хувьд үүсээд буй асуудал болон гишүүдийн тавьсан асуудлыг харгалзан үзэж УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Би гэмт хэрэг хийгээгүй учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэх шаардлага байхгүй" гэж мэдэгдсэн юм.