УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан. Харин өнөөдрийн хуралдаан хууль зөрчсөн хэмээн зарим гишүүд байр сууриа илэрхийлсээр байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын байр суурийг сонслоо.
Тэрбээр “Төрийн бодлого мэргэн, зөв байж Монгол Улс хөгжинө. Монголын ард түмний амьдрал сайжирна. Гэтэл УИХ-ын дарга болон Ерөнхий сайдаа огцруулчихлаа. Тийм болохоор төрийн бодлого тогтвортой байх бодлого доголдож байна. Мэдээж, үүрэг гүйцэтгэгч томилно. Тухайн хүмүүс дараагийн хүн томилогдтол хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Ерөнхий сайд асан Г.Занданшатар гуравхан сарын хугацаанд сайн ажилласан. Цаашид урт хугацаанд ажилласан бол үр дүн сайн гарах байсан болов уу. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Ерөнхий сайдаар эдийн засагч мэргэжилтэй хүн ажиллаагүй. Энэ нь манай улсын эдийн засгийг томоор нь харах, зөв бодлого хэрэгжүүлэх тал дээр үр дүн гарч байсан. УИХ холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар багш, эмч нарын цалинг 10-20 хувиар нэмэгдүүлэх шийдлийг Засгийн газар гаргасан. Үндсэн хуулийн 43.1 заалт зөрчигдсөн. Иймд Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд маргаан гаргасан. Тэгээд хуулийн дагуу шийдэгдэнэ” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: