УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх саналыг хэлэлцсэн.
Улмаар 2026 оны улсын төсөвт холбогдох бусад асуудлуудыг хэлэлцэж эхэлсэн ч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Бид маш удаан хуралдлаа. Энэ хариуцлагатай асуудлаар төвлөрч, хурдтай шийдвэр гаргах хэрэгтэй байна. Хариулт өгөх сайд нар ч алга. Иймд уг асуудлаар гурав хоногийн завсарлага авъя" гэлээ. УИХ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгантуяа завсарлага өгснөөр, өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.