Оросын цэргүүдийн дайралтын үеэр 50 тонн хорт хийтэй сав задарч, аммиак агаарт дэгдсэн гэв

Оросын цэргүүдийн дайралтын үеэр 50 тонн хорт хийтэй сав задарч, аммиак агаарт дэгдсэн гэв

Украины зүүн хэсэгт орших Суми хотын "Сумыхимпром" химийн үйлдвэрт аммиак алдагдсан талаар бид мэдээлсэн. Тухайн үед аммиак алдагдсан шалтгаан тодорхойгүй байсан юм. Тэгвэл хотын эрх баригчид ОХУ-ын дайралтын үеэр 50 тонн хорт хийтэй савны бүрэн бүтэн байдал алдагдаж, аммиакийн хийн үүл үүссэн гэж мэдэгдлээ. 

Бодисын улмаас үүссэн үүл 2.5 км талбайг хамарсан байна. Хотын дарга  Дмитрий Живицкийгийн мэдээлснээр үйлдвэрийн нэг ажилтан бэртсэн аж.  

Аммиакийг ихэвчлэн бордоо үйлдвэрлэхэд ашигладаг бөгөөд идэмхий бодист ордог. Аммиак амьсгалын замыг цочроож, түлэгдэлт, нүд гэмтээх аюултай юм.

Эх сурвалж: BBC