Богд хааны ордон музей нээлттэй өдрүүдийн хүрээнд тусгай хэрэгцээт иргэд, ахмад настан болон 0-16 насны хүүхдүүдэд музейн үзмэрийг үнэгүй үзүүлэх ажээ.
Богд хааны ордон музей түүх, соёлын өвийг сурталчлах, боловсролын олон талт үйл ажиллагаагаа өргөжүүлж, “Хаан ордны хавар 2026” тусгай хөтөлбөрийн нээлттэй өдрүүдийг зарлалаа. Тус арга хэмжээ 2026 оны тавдугаар сарын 18-28-ны хооронд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд олон төрлийн үзэсгэлэн, урлаг, боловсролын хөтөлбөрүүд зохион байгуулагдах ажээ.
Хөтөлбөрийн хүрээнд “Энэрэхүйн хүч” үзэсгэлэн тавдугаар сарын 28-н хооронд дэлгэгдэх бол энэ хугацаанд “Боловсролын хөтөлбөр” хэрэгжих бөгөөд энэ хугацаанд музейн танин мэдэхүйн үйл ажиллагаа өргөжихөөр байна.
Нээлттэй өдрүүдийн хүрээнд тасалбарын хөнгөлөлт үйлчлэх бөгөөд өндөр настан, тусгай хэрэгцээт иргэд болон 0–16 насны хүүхдүүд үнэ төлбөргүй үйлчлэх аж.
Харин насанд хүрэгчид болон оюутнууд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр музей үзэх боломжтой юм.