Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд боллоо.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэхээр Б.Пүрэвдагвын тэргүүлэгчдэд танилцуулжээ. Улмаар нийслэлийн МАН-ын хороог тавдугаар сарын 25-нд хуралдуулах шийдвэр гаргасан байна. Уг хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэнэ.