Н.Учрал: “Рио Тинто“-той хэлцэлд хүрч, менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулснаар Монголын хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллар болж өснө

Н.Учрал: “Рио Тинто“-той хэлцэлд хүрч, менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулснаар Монголын хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллар болж өснө

Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий ажлын хэсэг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”-той хийж буй хэлэлцээ эхэллээ. Хэлэлцээрийн үр дүнтэй холбоотойгоор сайн мэдээ дуулгана гэдгийг салбарын сайд нь мэдэгдээд байсан юм. Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт эхний амжилт, үр дүнгээ гаргаж чадлаа. АҮЭБ-ийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Рио Тинто групптэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин буурууллаа. Төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ. Энэ бол 2.2 тэрбум ам.долларын төлбөрийн зардал буурах сайн мэдээ. Мөн Монгол Улсын хүртэх өгөөж 1.5 тэрбум ам.доллараар өсөн нэмэгдэх сайн мэдээ юм. Энэ бол хөрөнгө оруулагчдын хувьд ч гэсэн сайн мэдээ. Монголчууд эрх ашгаа хамгаалж чаддаг, хөрөнгө оруулагчидтай нэг түвшинд яриа хэлэлцээр хийж чаддагийн үр дүн юм" гэлээ.

ВИДЕО: