Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүж, замын хөдөлгөөнд оролцож буй бичлэг цахим орчинд тархаж, шүүмжлэл дагуулаад буй.
Тэгвэл тус асуудлыг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн олон нийтийг үл хүндэтгэсэн гэх зүйл заалтаар шалгаж эхэлсэн байна. Урьдчилсан байдлаар машины жолооч болох Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн ажилтан уг гавлыг хогон дээрээс олоод машиндаа зүүсэн гэсэн тайлбарыг өгчээ. Цагдаагийн байгууллагын зүгээс ийм төрлийн үйлдэл нь олон нийтийг үл хүндэтгэсэн, гудамж талбайд авч явахад зохимжгүй үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд шалгалтын үр дүнд холбогдох зүйл заалтаар хариуцлага тооцох юм байна. Зөрчлийн тухай хуульд торгох болон баривчлах зэрэг хариуцлагын арга хэмжээ тусгагдсан байдаг аж.